Би 2 охин дүү, 1 эрэгтэй дүүтэй. Дээрээ ганц ахтай. Миний доод талын дүү надаас 4 насаар дүү охин. Тэр их царайлаг, гуалиг биетэй, бас дээр нь сайхан үстэй. Эмэгтэй хүний гоо сайханыг би дүүгээсаа олж харан бас хаяа битүүхэндээ атаархана гээч. Хүний нүдэнд их өртдөг болхоор би дүүгээ эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн хүнээс их хармалдаг юм. Оройтоход нь санаа зовж, утсаа хэнтэй ярьж байгаа нь мэдэгдэхгүй болзоо тогтоож, аальгүй зан гаргахад нь бухимдаж оройтохгүй шүү, эрт ирээрэй гэж эгчмэд зан гаргана. Харахаар хайр хүрэм энхрийхэн дүү охиноо би Миний мисс гэж дууддаг юм.
2 жилийн өмнө...
Миний мисс нэг хүүтэй болзож эхэллээ.
- Аниа би найз залуутай болсон. Тэр намайг өнөөдөр болзоонд урьсан гэж нүүр дүүр баясалаар надад баяраа хуваалцсан юм.
Орой нь тэр ирэхдээ
- Ээжийн нүднээс нуугдаж, аниа нааш ир. Үүнийг хардаа Золоо надад бөгж бэлгэлсэн. Хар л даа аймар гоё байгаа биз. Надад яг таарч байгаа биз дээ. Энэ шигтгээг нь хардаа үнэхээр гоё. Би бөгж авахыг ямар их хүсэж байсан гээч хэмээн намайг тэврэн хөл нь газар хүрэхгүй баярлаж байв. Би тэр үед ямар их аз жаргалтай байсаныг нь мартдаггүй юм. Удалгүй тэр хамтдаа даруулсан зурагааа ээж бид хоёрт авчирч үзүүллээ. Яахав царайлаг гэхдээ нэг л хүйтэн санагдаж байв. Сэтгэлд бүрэн нийцсэнгүй ээ. Ээж:
- Ямар хүйтэн царайтай залуу вэ? ээ дээ охидууд минь хүнтэй суух гэж бүү яараарай. Би та нарыг эрүүл саруул, хэний ч нүдэнд бардам алхах биетэй бол биетэй, царайтай бол царайтай төрүүлж өсгөсөн. та мөн хөөрхөн охидуудтай шүү хэмээн хүмүүс ч надад хэлдэг. Харин энэ бие цогцосоо хэрхэн авч явах нь та нарын ухаанаас шалтгаална. Хүнээ зөв сонго. Өнгө мөнгө чухал биш шүү. Дараа нь хүүхэд тэврээд амьдралдаа хар толбо үлдээв дээ.
Энэ үг миний ээжийн ганцхан бидэнд хандаж хэлсэн үг бишээ. Үртэй, охинтой ээж бүр энэ үгийг захидаг.
Удалгүй миний мисс найз залуугийндаа амьдарч эхлэв.7 хоног, 14 хоногтоо хаа нэг ирнэ. Өдөр хоног өнгөрсөөр ойрд тэр үе үе гэртээ ирж хонодог болов.
- Золоо ажилтай байгаа, Золоод би гэртээ хононо гээд хэлчихсэн маргааш харина гэнэ. Явахдаа ээжээ унааны мөнгө байна уу? гэх боллоо. Өдөр хоног өнгөрсөөр миний миссийн өмссөн хувцас нэг ч шинэ хувцасаар нэмэгдсэнгүй. Гартаа зүүсэн бөгж нь л хэвээрээ. Түүнийгээ салгана аа л гэж байхгүй. Ирэх бүртээ яагаад ч юм ядарсан, царай алдсан, сэтгэл зовньсон шинжтэй байх болов. 3 дүүдээ кино үзэх тасалбар авчирч өглөө. Тэр 3 бөөн баяр болж кино үзэхээр Тэнгис зорьлоо. Нүүрээ цэвэрлэж хөмсөгөө засахаар миссийнхээ цүнхийг ухаж эхллээ. Сонирхолдоо хөтлөгдөөд байгаа бүхнийг нь үзлээ. Утасны цэнэглэгч бал, дэвтэр косметик, түрийвч... Ягаан өнгийн дэвтэрийг нь сөхөж үзвэл БҮҮ ХҮР гэсэн бичиг намайг цочоов.
2008 оны 10 сарын 4
Би энэ хүнийг ерөөсөө ойлгохгүй байна. хэнэггүй юмуу эсвэл надаас уйдсан юмуу ажил ажил гээд л шөнө ирчихээд өглөө нь гараад явчих юм. нэг л хөндий болчихжээ. Золоог байхгүйд би гэрт нь дэмий зурагт үзээд л ганцаараа өнгрөөх юм. За за ажилдаа ядраад л тэр биздээ надад тэгж санагдаа байлгүй дээ. Дэмий муухай юм бодчихлоо. Хайраа хайрт нь чамдаа хайртай шүү. Хэзээ нэгэн цагт энэ тэмдэглэлээ чамдаа уншуулна аа. Чамайгаа унтаж байгааг харахаар ямар хөөрхөн гээч хүүхэд шиг. Чинийхээ халуун өвөрт унтсаар байгаад сурчихаж байхгүй үед чинь хүйтэн орондоо ганцаараа баймааргүй байдгийн. хэн ч юу гэж ч хэлж байсан чамдаа л би итгэдэг шүү. Чи минь хурдан ирээсэй. Үнсье.
2008 оны 10 сарын 7
Золоо дэлгүүр орохоор явав. Утас нь дугарахаар нь авсан чинь- Байна уу? Эгчээ Золоотой ярья
- Чи хэн бэ?
- Аан би найз охин нь байнаа. Золоотой ярих гэсийн.Та яриулаад өгөхгүй юу.
Ёоо ямар зэвүүн байнаа. Би мsg бичлээ. Сайнуу би Золоогийн найз охин байнаа. Бид хоёр хамт амьдардаг юм. Адилхан охидууд байна хоёулаа ярилцъя. Хоёулаа маргааш уулзъя тэхүү. Тэр зөвшөөрч бид хоёр өнөөдөр уулзсан. Тйимээ тэр хоёр 2 сар үерхэж байгаа гэнэ. Энэ юу гэсэн үг вэ? Би Золоогийн хамгийн сайн эрэгтэй найзыг нь уулзъя гэж дуудаад тэр охинтой нүүр тулуулахад яасан гээч. Эхэндээ нэг нэгнээ харж сандраад би бүгдийг нь хэлэхэд нөгөө охин: Яагаад ийм хөөрхөн найз охиноо нууж, намайг хуурсан юм болоо хэмээн уйлаад гараад явав. эрэгтэй найз нь:
- Би уг нь Золоогийн сайн найз нь багаасаа үерхсэн. Гэхдээ Золоод чам шиг ийм хөөрхөн ааштай, сайхан сэтгэлтэй гоё охинд Золоо таарахгүй ээ. Уг нь Золоо энэ охинтой ганц хоёр удаа л уулзана гэсийн одоо болтол уулзаж байгааг нь би мэдээгүй ээ. Хичнээн найз ч гэсэн Золоод би битгий худлаа ярь гэж хэлдэг. Золоо олон хүнд өртэй, найз нартаа хүртэл өртэй. Гэрийхэн нь ч мэднэ. Чи л засаж, тэрэнд сайн хэл чамаас гуйя гэлээ. Би яах ёстой юм бэ? Би чамд хичнээн хайртай гээч. Гэтэл чи намайг яагаад хуурч байгаа юм бэ? Чи тийм муу хүн юм уу Золоо? Би одоо яахын бэ? Чамайг ингээд орхиё гэж бодохоор ээж, найз нөхдийг чинь бодох юм. Тэд хичнээн сайхан сэтгэлтэй гээч. Эсвэл чамайг орхиод чамайг мартах ёстой юу? Бурхан тэнгэр минь надад яах ёстойг минь хэлээд өгөөч..
Тйимээ түүний тэмдэглэлээс энэ зүйлийг л би олж уншсан юм. Одоо яах уу? Миний мисс саяхан дурлаж хайрлаад ямар их аз жаргалтай байсан гээч. Гэтэл одоо... Ээжид хэллээ. Ээж:
-Хм би чамд хэлээ биз дээ. Эх хүн совингоороо мэдэрдэг юм. Золоо тэгнээ. Чи ямар суучихсан, хүүхэд энэ тэртэй болчихсон биш одоо эртхэн холд.
- За би өөрийгөө мэдэж байна. Та нарт ямар хамаатай юм. Энэ чинь өнгөрсөн юм. Золоо бид хоёр тусдаа гарах гэж байгаа байр хөлсөлнө хэмээн гараад явав.
Хэд хоногийн дараа дахин ирлээ. Би дахиад л цүнхийг нь ухлаа гэтэл Минийй миссийн цүнхнээс асаагуур, тамхи гарлаа.Тэмдэглэлийг нь нууцаар уншив.
2008.11.22
- Би ээжийгээ, эгчийгээ, дүүгээ ямар их санаж байна гээч. Би харимаар байна. Би хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцмаар байна. Надад сэтгэлээ хуваалцах, хүн хэн ч алга. Гэртээ харихыг ямар их хүсэж байна гээч. Даанч гэрийхэн бүгд тал талаас ам асууж дахиад намайг Золоотой уулзуулахгүй биз. Би ямар их зовж, шаналаж байгааг чи мэдэж байна уу ? Чамаас болж манай найзууд, гэр бүлийнхэн ч надад итгэхээ байчихсан. Чамаас болж би бүхнээ золиосолсон. Гэтэл чи намайг ойлгохгүй юм даа.
Миний мисс хэдхэн сарын дотор тамхичин, худалч, шоучин охин болж хувирчихаж.
- Гэрт хүрээд ир. Заавал өнөөдөр ирнэ шүү чи. Би ирэхийг нь хүлээж эрэгтэй дүүгээ. Надтай хамт явна шүү чи хэмээн гарахад бэлд гэв.Тэр ирлээ.
- Чи ямар ухаантай хүн бэ? Чи гэр бүлгүй, эцэг эхгүй хүн үү чи. Хичнээн уучилж болохгүй зүйл тохиолдсон ч эх хүн уучилдаг юм. Чи муу ганц эр сүвтэй юмны хойноос болж яасан их шаналдаг юм. тэр чинь тийм нандин хүн юмуу аан? Аан тийн юу юу гэнээ? би үхмээр байна гэнэ үү? чи яасан өөрийн гэсэн толгойгүй хүн бэ? Би чамайг арай ч ийм мунхаг охин гэж бодсонгүй. Чамаар би хичнээн бахархдаг байсан гээч. Би бусдад гайхуулдаг, чамайг магтдаг байсан. Гэтэл чи... Энэ үгнүүдийг би нулимасаа барьж дийлэлгүй орилж чарлан хэлж байсан юм. Бас түүнийг зодсон. Өмдний тэлээгээр ороолгон, нүүрийг нь ээлжлэн алгадаж, өшиглөж, хамаг хүч тэнхээгээ баран байж 20 хүрсэн охин дүүгээ зодлоо. Ээжийнхээ нулимыг дуслуулж, аавынхаа одоо хэрэггүй болсоон, дүү нь одоо ойлгосон гэсэн үгийг зөрөн байж зодсон. Дотроо миний миссийг ийм өчүүхэн, хэн ч биш болгосон тэр залууд хорсон байж, болдогсон бол чамаас дүүгээ гомдоосон өшөөг авах юмсан гэж хорсож байсан юм. Тэр шөнө ээж, 7 хон настай бага дүү, гээд хүн бүр олон цаг нойтон дэр дэрлэсэн. Дүүгээ зодсондоо харамсаж, арай дэндүүлчихлээ дээ хэмээн хөхөрсөн хөл гарыг нь хараад дотрооо өөрийгөө зүхэж байсан юм. Гэхдээ би уучлал гуйж чадаагүй ээ. Тамхичин, шоучин, муу охиноос өөрийнхөө миссийг салгаж авахыг тулд. Тэгээд түүнийгээ найз залуу гэх хүнээс нь салгасан. Түүнийг мартахад хэцүү байсан байхдаа.Гэхдээ тэр бүрэн мартаагүй байхаа түүнээс бөгж нь үлдсэн учираас. Хичнээн их нулимс нууж, ил гаргаж дуслуулсан гээч. Гэхдээ одоо миний мисс алзахгүй ээ. Ээж нь эгч нь дүү нь гэр бүл нь байгаа болхоор. Буцаад дахин шинэ мисс болсон.Бусдын нүднээс ч хармалмаар Миний мисс.
Надад бодох боломж олгодог цаг хугацаа бол гэрээс ажил, ажилаас гэр хүртлэх зам. Энэ замаар би алхана, автобусаар явна, такси барина, ажлын унаагаар хүргүүлнэ гээд олон тээврийн хэрэгсэлээр явдаг. Үнэндээ мөнгөгүйдсэн цалин буухаа хүлээсэн үед хүссэн хүсээгүй автобусанд суудаг. Өнөөдөр би олон замаар явж, олон газар орж, олон хүнтэй уулзсан.
1. Ажил хүрэх зам: 3,4-р хороолол-13-р хороолол, халдварт чиглэлийн 3-020 улаан автобусанд суулаа. Харьцангуй цөөн хүнтэй байсан ч зорчигч кондукторын хэрүүл намайг угтсан юм. Өчигдрөөс сургууль эхлэж байгаа учраас цахим картаа сунгуулж амжаагүй оюутан охины картыг нь кондуктор хураан авчээ.
- Ахаа өгчих л дөө. Би хичээлээсээ хоцорчихлоо ш дээ. Буудал өнгөрчихлөө. Өчигдөр хичээл орсон болхоор сунгуулж амжаагүй юмаа
- Чи өг л дөө наад охиноо буулга л даа. муу сайн юмнууд хүний мөнгөөр халаасаа дүүргэчихээд
- Чи мэдээ үзээгүй юмуу, 2 сарын 15 хүртэл карт хураахгүй гэсэн ш дээ. ажилаа мэддэггүй тэнэг амьтан бэ
Хүн бүр охины талд орж байлаа. Урд сууж яваа настай эмэгтэй: Залуу минь чи адилхан залуу хүнээ ойлгохгүй байна уу? Хүн хүнээ хайрлаж байж амьдрал үргэлжилдэг юм. Чамаас болж хичээлээсээ хоцорч, нэгжээ үрлээ чи ямар хүний үнэргүй залуу вэ?
Кондуктор: Хм та зүгээр дуугай л бай. Мэдээ үзэх зав хаана байна. Та нараар ажилаа заалгахгүй шүү. Тэтгэвэр нэмсэн гэсэн шүү мэдээгээ үзээрэй. Та харин энд тэнд очоод лекц уншвал яасын хэхэ.
Настай эмэгтэй: Би гандан зүглэж яваа юм. Чиний төлөө залбирнаа хүү минь. Муу муухай сэтгэлийг нь холдуулж, бузарыг нь арилга гэж чиний төлөө залбирнаа.
Кондуктор: Өөө баярлалаа Би ч уг нь ч шүтлэгтэй л дээ. Даанч завгүй болхоор ном уншуулж чадахгүй байсын ашгүй таны буянаар хийморын сангаа тавиулах нь эсэргээрээ хорлочихвоо хэхэ...
2. Нэгэн хүүхэд асран хүмүүжүүлэх төв орлоо. Бүтэн, хагас өнчин 50 орчим хүүхдэд хэсэг бүлэг хүмүүс гарын бэлэг гардуулж, хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.
- Уулын буга нь урамдах цагаар, унаган нутгаа зориноо би, усны толио царцахын цагтаа, ухаант аавдаа очиноо би...
Энэ дууг дуулах тэрхэн хоромд хэсэг хүмүүс нулимс дуслуулж, гэнэн хонгор хүүхдүүд алга ташин, ухаан орсон томчууд нь даган дуулж зарим нь шанаагаа тулан бодолд орсон дүр зураг харагдаж байсан юм. мянгантаа дуулаад ч очих аав, ээжгүй хүүхдүүд...
Хүн хүндээ итгэхээ байсан, хүн хүнээ хайрлаж, итгэхээс айдаг болсон энэ цагт эдгээр хүүхдүүд усан дотор сүү дусаах адил миний сэтгэлд хайр энхрийллийг сэтгэл хөдлөлийг мэдрүүлсэн юм. Тиймээ би ч бас хүнд итгэхээс айдаг, хүнийг хайрлахаас айдаг, алдахаас айдаг. Болж бүтэхгүй олон зүйл, жихүүдэс хүрмээр, ой гутмаар, орилож хашгирмаар үетэй тулгардаг. Гэхдээ сайхан бодол, сайхан үг, сайхан итгэл, сайхан хайр, сайхан үйлс байсан цагт биднийг сайхан амьдрал хүлээж байгаа гэдэгт итгэх итгэлийг эдгээр хүүхдүүд надад бэлгэлсэн. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайралъя.

